Сурталчилгаа
Сурталчилгаа

Шинэ дуу хөгжим ийг эхлэл.нэт ээс 2013 он

эхлэл.нэт

Үсгээр дуу хайх
A B C D E F G H I G K L M N O P Q R S T U V W X Y Z 0-9
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Щ Э Ю Я
Шинэ мэдээлэл
Main » 2012 » арван нэгдүгээр сар » 2 » Урт наслахын нууц
11:30 AM
Урт наслахын нууц
Хэт их ажилд дарагдаж байгаагүй гэхдээ бас залхуурч хэвтээд байдаггүй, өөдрөг сэтгэлтэй тайван хүмүүс урт насалдаг гэж үзсээр ирсэн. Харин энэ бүхэн тийм биш гэж 80 жил үргэлжилсэн судалгааны үр дүн харуулжээ.
Тун их хөгжилтэй алиа хүмүүс тэр бүр урт наслаад байдаггүй байна. Санаа зовдоггүй, хайнга болгоомжгүй ханддаг нь тэдний эрүүл мэнд болон амьдралыг нь эрсдэлтэй болгодог байна. Хүнд хэцүү үед бага зэрэг өөдрөг байх нь хэрэгтэй зүйл гэж судлаачид үзсэн ажээ.
Болгоомжтой бөгөөд тооцоотой хандаж байх нь урт наслахад нэн хэрэгтэй чанарууд ажээ.
Энэ асуудлаар ажилласан хэд хэдэн үеийн судлаачдын зарим дүгнэлтүүдийг танилцуулъя.
Урт удаан, бат бэх гэр бүлийн амьдрал нь эрчүүдийн насыг уртасгадаг боловч хүүхнүүдэд ямар ч нөлөөгүй байдаг байна. Салсан эрчүүдийн гуравны нэгээс бага нь л 70 хүртэл насалдаг ажээ. Угаасаа ганц бие амьдарсаар байсан эрчүүд хоёр болон түүнээс олон салж байсан эрчүүдээс илүү урт насалдаг байна. Харин салалт бол эмэгтэйчүүдийн наслалтанд ямар ч нөлөөгүй байдаг гэж тогтоогдсон.
Тэтгэвэрт гарсан хойноо ч ажил хөдөлмөр эрхэлсээр байдаг ажилсаг эрчүүд ажилд дуртай биш нөхдөөсөө илүү урт насалдаг байна.
Их багадаа сургууль, их сургуульд дэвшин орж байсан өөрөөр хэлбэл вундеркинд буюу хэт авьаслаг хүүхэд нэг их урт насалдаггүй ажээ.
Гэртээ ямар амьтан тэжээж байсан нь наслалтанд ер ямар ч нөлөөгүй.
Дайнд оролцсон ахмад зүтгэлтнүүд бусдаасаа бага насалдаг ба гэхдээ энэ нь шархдсанаас эсвэл сэтгэл зүйн дарамт зэргээс бус харин "бүсгүйчүүдтэй” харилцахдаа гаргасан эрсдэлтэй алхмуудаас шалтгаалдаг юм байна.
Найдвартай хамгаалагдсандаа итгэлтэй байх болон ойр дотныхоны хайр халамж урт наслахад нөлөөлдөггүй. Харин өөрөө ойр дотныхондоо идэвхтэйгээр санаа тавих юм бол урт наслах боломж тун их гэнэ шүү. 
Category: Мэдээ | Views: 359 | Added by: BBN | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Menu hiineМонголын чөлөөт сайт Ehlel.ga™ © 2017