Сурталчилгаа
Сурталчилгаа

Шинэ дуу хөгжим ийг эхлэл.нэт ээс 2013 он

эхлэл.нэт

Үсгээр дуу хайх
A B C D E F G H I G K L M N O P Q R S T U V W X Y Z 0-9
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Щ Э Ю Я
Шинэ мэдээлэл
Main » 2013 » нэгдүгээр сар » 14 » Секст хандах хандлагаар нь эр хүний зан араншинг тодорхойлохуй
12:21 PM
Секст хандах хандлагаар нь эр хүний зан араншинг тодорхойлохуй


Секст хэрцгий ширүүн – Эргэн тойрны хүмүүсээ үнэлж харьцдаг. Ямарваа нэгэн маргаан зөрчилд гутранги үзлээр ханддаг. Хайртай хүнээ хэзээ ч хүзүүн дээрээ гаргадаггүй. Өөрийнхөө хүслийг хангахын тулд юуг ч шаардаж мэдэх хүмүүс.

Секст идэвхгүй назгай – Өөдрөг үзэлтэй мөртлөө эргэн тойрныхоо хүмүүсээс үргэлж хайр халамж, анхаарал хүсдэг. Хүний үгэнд оромтгой, сайшаал магтаалд дуртай, идэвхгүй, бусдаас хараат нэгэн.

Сексийг удаан хийх сонирхолтой - Харамч нарийн, аливаад шийдвэр гаргахдаа удаан, илжиг шиг зөрүүд хэдий ч өгсөн үүрэг даалгаврыг хариуцлагатай хийдэг. Эмх замбараагүй байдал болон тодорхойгүй зүйлд дургүй. Гол зорилго нь хайртыгаа үргэлж хажуудаа байлгаж, бусдаас харамлах. Дотоод ертөнц нь гутранги, үүлтэй тэнгэр шиг бүрхэг байдаг.

Үргэлж санаачлагыг гартаа авдаг - Хэрцгий ширүүн авиртай. Хайр сэтгэлд ханддаг шигээ ажил хэрэгт мөн адил хэрүүл маргаан, зөрчилдөөнтэй ханддаг. Үргэлж уур уцаартай, тайван бус, хартай байдлаасаа болоод стресст орохдоо амархан. Дурласан хүн нь өөрт нь хайргүй байсан ч гэсэн хүчээр өөрийн болгохыг хүсдэг болохоор нэгэнт л байгаа онилсон бол эргэж буцна гэсэн ойлголт үгүй.

Шинэ санааг хэрэгжүүлэх дуртай - Бардам зантай зоримог, хааяа түргэн зан гаргачих гээд байдаг. Эр эмийн харьцаанд тууштай байдлыг эрхэмлэхээсээ илүүтэйгээр эмэгтэй хүний тоог чухалчилдаг.

Романтик энхрий байдлыг илүүд үздэг – Секст ханддаг шигээ аливаа нэгэн ажил хэрэгт ч гэсэн хариуцлагатай, биеэ даасан байдалтай ханддаг. Эсрэг хүйснийхээ хүнтэй удаан хугацаагаар харилцаа холбоо тогтоох, илэн далангүй байдлыг эрхэмлэдэг. Халамж анхаарал халуун дулаан байдлыг бий болгож чаддаг. Ямар нэгэн хүнд хэцүү асуудал тохиолдоход хэзээ ч хайртынхаа нуруунд үүрүүлдэггүй. Ийм хүмүүс амьдрал дээр их ховор тохиолддог.

Category: Шинэ Мэдээ | Views: 538 | Added by: BBN | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Menu hiineМонголын чөлөөт сайт Ehlel.ga™ © 2017