Сурталчилгаа
Сурталчилгаа

Шинэ дуу хөгжим ийг эхлэл.нэт ээс 2013 он

эхлэл.нэт

Үсгээр дуу хайх
A B C D E F G H I G K L M N O P Q R S T U V W X Y Z 0-9
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Щ Э Ю Я
Шинэ мэдээлэл
Main » 2013 » арван нэгдүгээр сар » 15 » Наймаалж хүүгээс шимэгч эрхтэнг нь амжилттай салгажээ
10:06 AM
Наймаалж хүүгээс шимэгч эрхтэнг нь амжилттай салгажээ

Хэдийгээр хүү заримдаа харахаар аймшгийн киноны нэг дүр мэт санагдах ч Энэтхэгт төрсөн энэ хүү өөрийнхөө ихрийн нэг хэсгийг цээжиндээ тээн гарчээ.  Нутгийн иргэд түүнийг наймаалж хүү хэмээн дууддаг аж. Долоон настай Дийпак Пасваан маш ховор тохиолдох сиамын ихэр. Хүүгийн биед хорвоод мэндлээгүй ихрийнх нь биеийн нэг хэсэг шимэгч болон амьдарсаар долоон жилийг үджээ. 


Хүү үндсэндээ найман мөчтэй, дөрвөн хөл, дөрвөн гар

Гэр бүлийнхэн нь түүнийг олон жил эмчид ч үзүүлж чадалгүй явсан байна. Мэдээж хүүгийн биед зүүгдсэн шимэгч ихэр нь саад болох хүртэл.

Диипака Пасваанын эцэг эх  гэхдээ хэзээ ч найдвар тасралгүй хүүгээ эрүүл болгоно гэдэг итгэлээ алдалгүй явсан аж. Учир нь 2005 онд энэ хүүтэй төстэй өвчтэй төрсөн Лакшми Татма  охины хоёр настай байхад нь хийсэн хагалгаа тун амжилттай болсон учраас эцэг эх нь Пасвааныгаа эдгээнэ гэж итгэж байжээ.

Диипака  хүүгийн эцэг эх тэдэн туслах эмнэлгийг удаан хайсан байна.

«Би өдөр бүр хүүг минь энгийн эрүүл амьдралд авчирч чадах алтан гартан олдоосой гэж бурхандаа мөргөж байлаа” хэмээн түүний аав ярьсан юм.

 Англи хэл дээр хэвлэгддэг хэвлэлүүдэд хандаж, тэд найман мөчтэй хүүгийн талаар бичиж байлаа.

Тосгоны зарим иргэд хүү Вишна бурхны дүр хэмээдэг байсан бол зарим хэсэг нь чөтгөрөөс түүнд илүү эрхтэн заяасан ч гэдэг байлаа.

Цөөнгүй удаа хүүд халдсан тохиолдол бий.

« Диипак  хүүг маань төрөхөд эмч нар эхнэр бид хоёрт хандан энэ хүүхэд хэдхэн долоо хоногийн настай шүү " хэмээн анхааруулж байсан гэж хүүгийн аав ярьдаг

Дипак  тосгоны ядуухан айлд төрсөн учраас эцэг эх нь түүний хагалгааны мөнгө болох 80 мянган ам.долларыг хэзээ ч төлж чадахгүй байсан нь ойлгомжтой

 Гэхдээ сайхан сэтгэлт олны тусаар Бангалорын Fortis эмнэлэгт хийлгэх хагалгааны мөнгийг цуглуулж чадсан юм.  

 Шимэгч ихрийг хүүгийн дотор эд эрхтэнээс салгах хагалгаа 4 цагийн турш үргэлжилсэн бөгөөд харин илүүдэл гар хөлийг салгахад тийм их хугацаа ороогүй аж.

  Дипак Кумар Пасваан амжилттай хагалгааны дараа аавтайгаа баяр хөөртэй байгаа нь

 Аз жаргалаар гэрэлтэж байгаа хүү өнөөдөр цоо эрүүл, энгийн хүүхдийн амьдралаас амьдарч, хүмүүс түүнд хандах хандлага ч өөрчлөгдсөн гэнэ,
 
 Эх сурвалж: www.assa.mn
Category: Сонин хачин | Views: 726 | Added by: New | Rating: 5.0/1
Total comments: 1
oor siamiin iher b.a uu ain
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Menu hiineМонголын чөлөөт сайт Ehlel.ga™ © 2017