Сурталчилгаа
Сурталчилгаа

Шинэ дуу хөгжим ийг эхлэл.нэт ээс 2013 он

эхлэл.нэт

Үсгээр дуу хайх
A B C D E F G H I G K L M N O P Q R S T U V W X Y Z 0-9
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Щ Э Ю Я
Шинэ мэдээлэл
Main » 2012 » арван хоёрдугаар сар » 14 » Монголчууд порнографт дуртай үндэстнээр тодорчээ.
11:45 AM
Монголчууд порнографт дуртай үндэстнээр тодорчээ.

http://www.bolod.mn/Upload/news/nuur5.jpgХачирхалтай нь энэ үеийн зохиолчид хаад, ихэс дээдсийн захиалгаар садар самуун зохиол бичдэг байсан гэнэ лээ. Гэвч энэ нууц байдлын хөшиг нээгдэн, энгийн ард ч порнографын эд эсээс хүртэж эхэлжээ. Харин 1857 онд Англи улс садар самуун зохиолыг нийтэд түгээж болохыг хуульчилсан агаад энэ цаг тоололд порнографыг шүтэн бишрэгчид өдгөө ч хүндэтгэл үзүүлэн тэмдэглэдэг юм. Удалгүй Ирланд, Шотланд, Франц гэх зэрэг Европын улс орнууд буухиалан, порнографыг алга ташиж угтав. Порнографын түүхийн эхэн үед уран зураг, баримал, кино, зохиолууд салаа мөчир болж байсан бол өдгөө эл урсгал ганц кинонд л шингэж үлдсэн билээ.http://www.bolod.mn/Upload/news/sex-women-300x225.jpg

Одоо Европ, Ази болон Америк тивийн ихэнх оронд порнограф эдийн засгийн томоохон хөшүүрэг болтлоо хөгжжээ. "Fоrrеstеr" судалгааны компанийн мэдээлж байгаачлан Америк улс жилд дунджаар 750 сая "ногоон" порнографаас олдог гэнэ. Үүнийг тус улсад "хар зах зээл" гэж нэрлэдэг. Порно кино эдүгээ кино ашиглаж, НD, Bueray, Betamax форматаар бүтээгдэж буй бөгөөд ЗD хувилбар ч гарч ирсэн юм. Зөвхөн порнографт зориулсан телевизийн суваг олон оронд дэлгэрчээ.

Түүнчлэн порно видео тоглоомууд газар авсан ба хамгийн алдартай нь "РlауЬоу"-оос эрхлэн гаргадаг "Вlооd Rayne"  юм. Удахгүй "Аvаtаг", "How to train your dragon" зэрэг хит киноны 3D порно хувилбар худалдаанд гарах бол ноднин дөрөвдүгээр сард Хонконгод "Sex and Zen: Extreme Esctasy "  3D кино нээлтээ хийж, шуугиан тарьсан. Өдгөө Лос-Анжелосийн Сан Фернандо, Унгарын Будапешт хотуудыг порнографын өлгий хэмээн нэрийдэх болсон юм.

Порнографыг хориглосон улс дэлхий дээр нэг ч үгүй бөгөөд энэ нь цөөн тооны муж, хотод л хориотой. Дэвшилттэй нэг тал нь зөвхөн кино урлагаар биежиж байсан урсгал өнөөдөр секс-шоп, үдэшлэг, карнавал гэх зэргээр хүрээгээ улам тэлсээр л. Порно гэдэг үг цахим ертөнцөд хамгийн эрэлттэй болсон ба хамгийн үнэнч хэрэглэгчээр Монгол улсын иргэд тодорч байсан удаатай.

Гэхдээ хүн амынх нь тоотой харьцуулсан утгаар шүү. Дашрамд дурдахад 18-34 насны эрчүүдийн 70 хувь нь сард дунджаар 4-5 удаа порно кино үздэг гэсэн судалгаа бий. Гэвч үүний сөрөг нөлөө байгаа. Порно кино их үзэх нь хүний бэлгийн дуршлыг хэт нэмэгдүүлдэг бол олон үзэх нь яваандаа бэлгийн сулралтай болоход хүргэдэг.

Анти-порнографчид үүнийг хүчирхийллийг өдөөн турхирдаг хэмээн эсэргүүцдэг нь оргүй биш юм. Ялангуяа феминистүүд үүнд эмзэглэдэг төдийгүй порно кинонд эмэгтэйчүүдийг гутаан доромжилдог гэж үздэг. Гэвч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нэг зүйл бол эртний түүхтэй порнограф нь урлагийн нэг хэлбэр болтлоо хөгжсөн билээ.

Category: Мэдээ | Views: 697 | Added by: BBN | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Menu hiineМонголын чөлөөт сайт Ehlel.ga™ © 2017