Сурталчилгаа
Сурталчилгаа

Шинэ дуу хөгжим ийг эхлэл.нэт ээс 2013 он

эхлэл.нэт

Үсгээр дуу хайх
A B C D E F G H I G K L M N O P Q R S T U V W X Y Z 0-9
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Щ Э Ю Я
Шинэ мэдээлэл
Main » 2013 » зургадугаар сар » 9 » Хүүхэмсэг эрийг хэрхэн номхотгох вэ?
9:01 AM
Хүүхэмсэг эрийг хэрхэн номхотгох вэ?


Хайртай залуу чинь хамт явж байхдаа өөр бүсгүй рүү эргэж хараад байдаг бол, цаад Дон Жуанаа сөрөг цохилтод оруулж чамайг алдчих вий гэхээс үнэн голоосоо айдаг болгоод илбэдэж орхи. Үүнд ид шид хэрэггүй. Доорхи зөвлөгөөг л уншихад болох нь тэр. Нэн түрүүнд цаадхынхаа хэмжээлшгүй биеэ тоосон занг мохоохыг хичээ. Эр хүн хичнээн сайхан байх тусмаа гэрийн ажилд төдий чинээ бага оролцдог гэдгийг хүн төрөлхтөн аль эрт нотолсон юм шүү дээ. За тэгээд доорхи хөгжилтэй гэмээр аргуудыг танг нь тааруулаад хэрэгжүүлээд үзээрэй. Хэрэгтэй зүйлийг нь аваад, хэрэггүйг нь гээгээрэй гэж зөвлөе.

1. Түүний эмзэг газрыг оно! Цаадхи чинь чийрэг бие бялдраараа бахархдаг уу? Тэгвэл цээжээ нүцгэлээд яг толинд харан баясаж зогсоход нь
- Хүүе, чи арай таргалчихаа юу даа?
- Миний унжсан гүзээтэй хархүү!
- Хөөрхий, Сталлоне болтол мөн ч хол байна даа гэхчилэн жаахан шоолоход гэмгүй.

2. Та хоёрын харьцаанд түүний хүсэл л гол үүрэг гүйцэтгэдэг гэдэгт тэр итгэлтэй байдаг бол үүнд нь эргэлзээ төрүүл. Гэрт чинь байгаа түүний зургуудыг авч далд хий. Хамгийн түрүүнд орны хажуугийн ширээн дээрээс зургийг нь авах хэрэгтэй. Зурагаа алга байгааг мэдээд цаадхи чинь заавал учрыг нь асууна. Тэгэхэд нь санамсаргүй байдлаар:
- Өө, би тоос арчсан юм. Тэгээд л байранд нь тавихаа мартчихаж гээрэй.

3. 3арим үед түүнийг өөртөө итгэл алдахад хүргэ. Жишээ нь "Бүтэн сайнд миний найз бүсгүй ирнэ. Чи гэрийн түлхүүр түр буцаагаад өгч бай" гээд үзээрэй.

4. Хардаж байгаагаа хэзээ ч мэдэгдэж болохгүй. Тэгэх юм бол цаадхи чинь улам л биеэ тоон сагсуурна. Аятайхан хүүхнүүд түүнд талтай хандах үед огт тоогоогүй царай гарга. Харин дараа нь дургүй хоолыг нь хийж өгөх ч юмуу хөөрхөн, хөөрхөн маягаар хариугаа авч болох юм.

5. Тэр чамд ус, агаар шиг хэрэгтэй гэдгийг нүүрэн дээрээ бүү үзүүл. Найзуудтайгаа орой уулзахаар явбал яваг. Чамд ч гэсэн найзууд бий биз дээ? Найз бүсгүйнхээ шинэ тавилгыг үзэхээр очиж болно шүү дээ. Гэртээ нэлээд оройтож ирээд хаана байсныг чинь асуухад үнэхээр л болохгүй хэрэг тарьчихсан юм шиг царайлаад, уучлал гуйсан ч болно.

6. Эргүүлдэг залуугаа "Хэзээ уулзах вэ?" гэж асуухад нь "Өөрөө л мэд" гэж хэлж болохгүй. Ингэсэнд орвол, "Би өөрөө чам руу ярина" гэвэл зүгээр. "Бодож байж л болъё" гэвэл бүр догь. "Энэ долоо хоногт би маш их ажилтай" гэх юм бол хамгийн боломжийн хариулт болно.

7. Хайхрамжгүй байхыг хичээ. Ядарсан үед нь аргадаж үнсэх хэрэггүй. Ханиад хүрлээ гэхэд асарч тойлохоо бүү голчил. Чи өөрөө ханиад хүрчихвэл яана! Аспирин 2-ыг давхарлан уулгаж, урд нь цай чанаж тавиад ажлаа бодох хэрэгтэй.

8. Түүнтэй ёсорхох хэрэггүй. Хооллож суухдаа бусдын дэргэд чамайг шүүмжлээд байна уу? Зүгээр л инээмсэглэ. Тэр чиний төлөө их мөнгө зардаг гэж ярьдаг уу? Тэгвэл тэднийхээс Америкт байдаг найз руугаа маш удаан ярьчих. Тийм найз үгүй бол аль болохоор "шатаах" арга сүвэгчилж бай.

9. Утсаар ярихдаа ч болгоомж бүү алд. Түүнийг дэргэдээ байх үөд ямар ч хүн утасдсан ярьж бай. Ээж чинь чам руу утасдсан ч утсаа тавихын өмнө юу ч юм бэ шивнэж, инээд алд. "Хэн бэ?" гэхэд нь "Ээж" гээрэй. Цаадхи чинь итгэхгүй. Цаадахаа утасдахыг хүлээж байхдаа утас дөнгөж дуугармагц л шүүрэн авч болохгүй. Тэгвэл чамайг өөрийг нь хүлээн утаснаасаа холдохгүй суугааг мэдчихнэ. Ядаж 4 удаа дуугарахыг нь тэсч хүлээ. Дараа нь өөр сонин ярианаасаа хөндийрч байгаа юм шиг байдлаар "Жаахан байж байгаад залгахгүй юу" гээд эелдэгхэн хэлээд үз. Цаадхи чинь галзуурах шахна. Хэрэв тэр товлосноосоо 2 цагийн дараа утасдах юм бол хүлээж байж ядсанаа мэдэгдэж болохгүй. Харин "Өнөө орой өөр төлөвлөгөөтэй болчихлоо. Эртхэн утасдаагүй нь тоогүй" гэж хэл. Тэр ахиж утасдаад уулзахыг гуйвал тактик амжилттай болсны шинж.

10. Түүний ая тухыг бодохоо боль. Хэрэв тэр зурагтын сувгуудыг байн байн сольдог бол алсын удирдлагынхаа зайг аваад нуучих. Унтаж байхад нь хурууг нь дарж өвтгөөд бай. Хөргөгчиндөө заавал түүний дуртай шар айргийг байлгах хэрэггүй. Өөрөө л явж авна биз. Хэрэв өвдгийг чинь дэрлээд хэвтвэл чи чихэн дээр нь ном тавиад унш /дэвтэр тавиад бич, тооны машинаа тавиад ажлаа хий/.

11. Хөнжил дотор түүнийг хэзээ ч битгий магтаж бай. Тун сайхан байсан ч үүлэн борооны явдал дууссаны дараа "Маргааш аль хэр дулаан байна гэсэн бэ?", "Тогоонд гоймон үлдсэн үү?" гэх мэтийн шал өөр юм асууж хэлэх хэрэгтэй. Бас зурагт харж суухдаа орондоо оръё гэж хэзээ ч түрүүлж дуугарахгүйг хичээ.

12. Тэр засрахгүй бол түүний дур хүсэлд бүү дагаар ор. Чамайг тэврэх гэхэд нь "Чи миний үсийг муухай болгох нь", "Уруулын будаг арилчихна" гэхчилэн няцаалт өгч бай.

13. Чамд ч бас талтай хүмүүс бий гэдгийг харуулж болох юм. Жишээ нь төрсөн өдрөөр чинь түүнийг гаднаас орж ирэхэд "Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Би чамайг маш их санадаг. Болдоо", "Чамайгаа одоо хэр нь мартаж чадахгүй нь. Элбэгдорж", "Юу ч тохиолдлоо гэсэн үүрд чиний Б.Г." гэх зэрэг бичээстэй ил захидлууд энд тэндгүй хөглөрч байвал зохино.

Хүүхэмсэг эрчүүд гэдэг бол засаршгүй амьтад гэсэн үг биш. Та энэ зөвлөмжүүдийг амьдралд хэрэгжүүлэх юм бол тэд хүмүүжүүлээд авч болох аятайхан "хүүхэд" болохыг ойлгох болно. Амьдралынх нь утга учир хэн болохыг мэдсэнийхээ дараа тэр чамайг тэврэн авч "Өдий хүртэл би жинхэнэ эмэгтэй хүнийг таниагүй явжээ, хайрт минь" гэж хэлэх болно.


Category: Мэдээ | Views: 336 | Added by: New | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Menu hiineМонголын чөлөөт сайт Ehlel.ga™ © 2017